The Reading Room

Утга зохиолыг хэн хүнд ойр дөхөм болгох, англи хэл сурах зорилгоор ашиглаж болох номын сан.

Аливаа хэлийг утга, уран зохиолоос нь ангид эзэмших аргагүй

Манай номын сан:

  • —Өнгө аяс, утга агуулгыг нь эвдэлгүйгээр хялбаршуулсан сонгодог зохиолтой (Reader’s Editions),
  • —Үг, хэллэг сануулах системтэй (vocabulary & phrase tracking),
  • —Хаалтад тайлбар зүүлттэй.
The Overcoat · Gogol

In Petersburg, there is a powerful enemy of all who earn a salary of four hundred rubles a year, or so. This enemy is none other than our northern frost, although, mind you {to be sure; however}, they do say it is quite good for your health.

I

Онцлох зохиолууд

❧
II

Шинээр нэмэгдсэн

❧
III

25,000+ үгтэй ном зохиол (тууж, роман...) — intermediate

❧
IV

10 минутад уншиж болох өгүүллэгүүд

§

Асуулт, хариулт

Утга зохиолыг хэн хүнд ойр дөхөм болгох зорилгоор байгуулагдсан, мөн англи хэл сурах зорилгоор ашиглаж болох номын сан.
Анхан-дунд (A2-B1, ‘beginner’), дунд-ахисан (B2-C1, ‘intermediate’) гэсэн хоёр ангилалтай. Эхний ээлжид (2026 онд) дунд-ахисан шатны текстүүд дээр түлхүү ажиллаж байна.

(1) Текстийн сонголт, чанар, гол нь хялбаршуулсан аргачлалаараа онцлог байх болов уу гэж найдаж байна.

(2) Манайх мөн мэдэхгүй үг, хэллэгээ тэмдэглэж болдог vocabulary tracking системтэй бөгөөд энэ нь LingQ, Learning with Text зэрэг хэл сурагчдын дунд танигдсан зарим апп-тай зарчмын хувьд төстэй. (Жишээ нь fetched гэдэг үгийг тэмдэглэвэл, дараа нь унших аль нэг зохиолд fetch, fetching, fetchable, г.м. үг гарч ирсэн тохиолдолд тодотгогдож харагдана гэсэн үг.)

Та манай номын санг орж сонирхоорой. Бид номын сангаа байнга өргөжүүлж, баяжуулж байх болно.

(1) Бид зохиолын хүнд, хэцүү үг хэллэгийг хялбарчилж, утга санаа, өнгө аясыг нь аль болох авч үлдэхийг зорьдог.

(2) Мэдээж эх зохиолыг нь орлохгүй. Хэл сурч буй таны хувьд ч, «хялбаршуулсан» зохиолыг хоёр гурван жил уншаад, үүгээр эх зохиолыг нь унших хэлтэй болж болно.

Бүртгүүлэх хэрэгтэй. Бид хөдөлмөр, техникийн зардлаа нөхөхийн тулд «The Reading Room»-ийг эхний ээлжид төлбөртэйгээр гаргаж байна.

(1) Монгол улсын хуулийн дагуу, «Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр» байдаг. Тиймээс бид 1976 оноос өмнө нас барсан зохиолч (орчуулагч)-ийн зохиол бүтээлээр номын сангаа бүрдүүлж байгаа болно.

(2) Түүнчлэн манай текстүүд (өөрөөр хэлбэл бидний өөрсдийн хялбаршуулсан текстүүд) мөн хуулиар хамгаалагдах бөгөөд цааш нь хуулж тараахыг хориглоно.

Б.Ачболд. Би англи хэл бичгийн багшаар ажилладаг бөгөөд Stephen Krashen, Beniko Mason нарын боловсруулсан заах арга (story listening, guided self-selected reading) хамгийн оновчтой, үр дүнтэй гэж харсан боловч нөгөөтээгүүр сурагчдын маань (1) түвшинд тохирох, (2) чанартай, сонирхолтой ном зохиол тэр болгон олддоггүй тул энэхүү «Reading Room»-ийг байгуулсан билээ. Аливаа хэлийг (ялангуяа бичгийн хэлийг) утга, уран зохиолоос нь ангид эзэмших аргагүй гэж мөн үзэж байна.

Санал, шүүмж, мөн унших хүсэлтэй ном зохиол байвал achbold@gmail.com хаягаар бичээрэй.